Хүний тархинд өдөрт 60,000-с 80,000 бодол бодогддог хэмээн судлаачид үзжээ. Бас л овоо их байгаа юм шүү. Нээрээ ч үе үе сонин хачин бодол, эсвэл аль хэдэн сар жилийн өмнө хэн нэгний хэлсэн үг санаанд орох, бүр гунигтай байхад гэнэт л дээрээс гэрэл цацраад гайхалтай эерэг бодол орж ирдэг үү…